5-г анги

2012-05-08

eejuuded zoriulaw

Ангилал: Зөвлөгөө
Ээж болох мөчид надад төрсөн мэдрэмж Гэр бүл | 2012 / 03 / 07 Дөнгөж төрсөн хүүхдийн жижигхэн нялх биенд өөрөөсөө бусад, бүхнийг өчүүхэн болгох агуу их ид шид байдаг байх. Хэзээ ч дуусахгүй юм шиг их өвдөлт, ирээдүйн төлөөх айдас хүйдэс, хүсэж тэмүүлж байсан карьер, мөнгө, хайр дурлал, шунал тачаал..энэ бүхэн хорвоо ертөнцийг таниагүй яваа тэр бяцхан хүүхдийн оршихуйн дэргэд юу ч биш юм шиг л санагддагсан. Энгэртээ сүү цалгиулсан анхны өдрийнхөө мэдрэмжээс Гоолингоогийн уншигчид хуваалцаж байна. Ээж болох мөчид надад төрсөн мэдрэмж Хүү минь надад хүч хайрласан Ээж болох мөчид л би яах гэж өдийг хүртэл амьдарч ирснээ ойлгосон. Хүүгийн минь аав намайг орхин одсон байсан ч гэлээ, би ээж болсныхоо ачаар өөрийн нуугдмал хүч чадлыг олж нээсэн. Жирэмсэн байхдаа их эмзэг, юм л болвол уйлчих гээд, эцэггүй хүүхэд яаж өсгөхөө мэдэхгүй ирээдүйн амьдрал минь дааж давшгүй ачаа юм шиг санагдах үе бишгүй л байлаа. Гэхдээ яг хүүгээ амлуулах мөчид би өөрийгөө том хүн болсноо мэдэрч, хүүгийнхээ ачаар би зоригтой, чадалтай болсон. Хүүд минь надаас өөр хэн ч байхгүй гэж бодоход миний дотроос, хаанаасаа ч юм маш их эрч хүч ялгарч эхэлсэн. Яг баатар болчихсон юм шиг, хүүгээ муу бүхнээс хамгаалах хүсэл оргилж байлаа.Эмэгтэй хүн ээж болохоороо илүү мэдрэмтгий болдог юм гэсэн, харин миний хувьд эсрэгээрээ би илүү чанга хатуу болсон. Хүү минь одоо 2 настай, бяцхан үрийн минь ээждээ өгсөн бэлэг маш их. Хүүгийнхээ ачаар би юутай ч тулгарсан бат зогсож, даван туулж чадах тэнхэлтэй болсон. /28 настай Өлзий/ ...тэр бяцхан хөл гарыг харахыг би тэсэн ядан хүлээсэн Өнгөрсөн 2011 онд би үгээр хэлж илэрхийлэхийн аргагүй ихээр азтай байсан яагаад гэж хүн бүр гайхаж байгаа биз дээ. Үүний учир нь би жаахан охин байхаа больж, ээж болсон явдал юм. Бурхны надад харамгүй хүртээсэн хамгийн том бэлэг, эмэгтэй хүн болж төрсөний минь утга учир, амьдралын минь аз жаргал бол миний энхрий бяцхан охин үр минь юм. Би нэг л өдрийн үйл явдалыг хэзээч мартахгүй Энэ бол 2011.01.19ны өдөр юм. 2011.01.18-наас 19-нд шилжих тэр шөнө миний сэтгэл гэгэлзээд би унтаж чадсангүй үүрийн 5 цаг боллоо бие нэг л бишээ сонин оргиод өөрөөгөөр алхаж гарлаа өглөөний 6 болтол өвдөж эхэллээ шүү гэдсээ илэн энхрий үртэйгээ ярилаа. Миний энхрий бяцхан үр минь битгий бухимд даа тун удахгүй миний үр хорвоо дэлхийтэй дуугаа хадаан мэндэлж энэ сайхан нутгийнхаа агаараар амьсгалж, ааваараа овоглон монгол орныхоо иргэн болж, эхийн цагаан сүүгээрээ хооллох болно 2-лаа тайван байж цугтаа хичээж байж л эсэн мэнд учрах болно шүү дээ миний үр ижийгээ дэмжээрэй их өвтгөж болохгүй шүү гээд гэдсээ илэн байж энхрий үртэйгээ чин сэтгэлээсээ ярилаа. Ээжтэйгээ хүйн холбоогоор холбогдон 10 сар хэвлийд минь бойжиж хааяа нэг тонгочин хөдөлж гэдэс зад зад тийрч, цохиж байсан тэр бяцхан гар, хөлийг харахыг би тэсэн яадан хүлээж байсан мөч нэг л мэдэхэд хажууд ирчихсэн байлаа. Өглөөний 06 цагаас хойш минутын зайгүй өвдсөөр 13 цаг 21минутад анхны үрийнхээ зулайг үнэрлэсэн юм. Энэ өдөр шинийн 15-ны морин цагт би энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүн боллоо. Бие нэг л хөнгөрөөд сайхан болтол хүүхэд уйлах дуу сонсогдлоо баяр хүргэе охинтой боллоо гээд гэдсэн дээр охиныг минь тавилаа. Цулцаганаад л нойтон жижигхээн улаан, бас сарвалзаад л уйлаад байлаа би унагачихвийдээ яаасан жаахан юм бэ гээд л маш их сандарлаа охиноо хараад юун өвдөх манатай яаж өвдөж байснаач умартдаг байгаа. Хамаг хөлс чийхран нүүрэнд минь инээмсэглэл тодрон нүдэндээ баярын нулимастай бурхандаа залбирлаа. Дэндүү их баярласандаа болоод гадаа зогсож байсан гэрийхнийгээ ч мартаад баярын мэдээг дуулгаж чадсангүй. Миний өмнөөс эмч гэрийнхэнд маань хэлжээ. Тун удалгүй баглаа дүүрэн цэцэг барьсаар баяр хүргэе хань чинь өгүүллээ гээд л сувилагч орж ирлээ. Энэ өдөр миний хамгийн хамгийн сайхан өдөр байлаа. Охиноо хараад л хараад л үнсээд л үнсээд л байлаа. Үнэхээр жаахан болохоор өлгийдөхдөө хүртэл багагүй сандарсан шүү. Ижийдээ ингэж л дуугаа хадаан аав, өвөө, эгч нарыгаа өвлийн хүйтэн тэр нэгэн өдөр багагүй хүлээлгэн бас сандарган байж өлзий учрал бүрэлдсэн цагт төрсөн хонгорхон охин үр маань одоо ой 1 сар 17 хоногтой. Гэр дүүрэн инээд цалгиулаад л дуу дуулж, хөгжим сонсох, өөрийнхөө хэрд л бүжиглэх дуртай эгдүүтэй гэж, Хөөцөлдөж, нуугдаж тоглох дуртай, машин түрж, морио унаад чү чү гэх дуртай онгироо гэж жигтэйхэн дэгдэгнээд л гүйгээд байдаг том охин болсон. Охин үрээ хайрла Далайн хясаа сувдаа нуудаг шиг хайрла Омогдон загнахдаач хайрла гэдэг дээ. Би энэ шүлгэнд дуртай. Хааяа нэг охиндоо үлгэр, шүлэг уншиж өгдөг юм охин мааньч сонсох дуртай байдаг. Надад энэ өдөр бас нэгэн бодол төрсөн нь: Хөөрхий муу ижий минь намайг төрүүлэхдээ бас л яг ингэж өвдөж байсандаа гэж бодоод сэтгэл шимширч байсан юм. Намайг 4-р ангид байхад өвчний улмаас ээж минь цагаасаа эрт биднийгээ орхин одсон. Магадгүй би анх төрөхдөө хөөрхий ижийгээ нэг л удаа баярлуулсан байх түүнээс хойш эрхэлхээс өөрийг мэддэггүй байсан даа. Хорвоо бас их хатууяа миний ижийг яаагаад надтай хамт үлдээж болоогүй юм бол доо охиноо хүнтэй сууж үрийн зулай үнэрлэхэд хажууд минь байгаагүйч дээрээс харж баярлаж байсан байхаа гэдэгт би итгэдэг. Хайртай ижий минь та байгаагүй бол би гэх хүн сураггүй энэ дэлхийд төрөхгүй байх байсан даа охин наддаа амьдрах боломж олгосон энэ дэлхийн хамгийн сайхан мэдрэмжийг мэдрэх хувь тавилан заяасан бурхан болсон ижийдээ сөгдөн мөргөе. Ум сайн амгалан болтугай. Цэцэг шиг охид бүсгүйчүүд минь хайртай ижийгээ амьдад нь хайрлаж яваарай. Ганцхан цай чанах сүү ижийдээ бариад очиход чинь хөөрхий ижий тань баярлах болно. Миний монголын бүх эмэгтэйчүүддээ баярын мэнд хүргэе ээжрүүгээ сүүгээ бариад гүйгээд очоорой. /Ангарагсүрэн 26 настай/ Эх хүн болно гэдэг гавъяа -“Миний хүү үүнийг гүзээлзгэнэ гэдэг юм ээж нь маш дуртай.Чамайгаа эрүүл саруул эсэн мэнд төрүүлэхийн тулд ээж нь энэ зүлгэн дундаас жимс түүж сууна. Харин хүүгээ жаахан шахчих шиг боллоо. Гадаа их халуун байна”....гэж бичсэн өдрийн тэмдэглэлээ олж уншлаа. “Чамдаа ямар нэр өгөх вэ, хичээл хийхэд минь ядарч байна уу” гэсэн олон гарчигтай. Үнэхээр л их догдлож байж билээ. Эмнэлэгт очлоо. Хүүгийнхээ байрлалыг харуулах санаатай. Гэтэл байрлал байтугай хуруу гар, чих, хамар, царайг нь хүртэл харуулаад зургийг нь өгчихдөг байна шүү. Ингээд л хүлээж ядсан өдрүүд улам ч уртсаад байх шиг санагдаж, савны амсараа нээгдэх болтол гэртээ бүжиглэж гарсан даа. Үүнийхээ ачаар ч юм уу, хугацаа нь болсон уу ... өвдлөө. Үнэхээр аймар байсан. Ээж минь бас ингэж л олон цагаар дуншиж өвдсөн байхад би юу мэдэрсэн бол одоо өвтгөснийхээ дайтай ачилсан бил үү гэж олонтаа бодсон доо. Чамайг ингэж төрүүлж байхад, ухаантай л хүүхэд байна шүү гэж ирээд л амьдралын нарийн ширийн зүйлийг захин байж халуухан, нойтон бас хамгийн булбарай биеийг нь анх элгэндээ нааж билээ. Эх хүн болно гэдэг надад гавьяа санагдсан. Надаас л тасарсан бурхан үр минь шүү дээ. Мартсанаас охинтой болсон. Өөртөө хүү гээд итгүүлчихсэн байж. Одоо Намулун минь таван настай ямар авьяаслаг бүжигчин гэж санана. Тэд чинь гэдсэнд байхдаа л ээжинйхээ үйлдэл бүрийг дуурайдаг юм байна лээ. /Уянга 27 настай/
. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 300 удаа

Сэтгэгдлүүд




:-)
 

Миний тухай

1-5 р ангийн сурагчдад зайн сургалт явуулах

Сүүлийн бичлэгүүд

. hi
. hicheel
. durtai duuchin
. manai angiinhan
. 5-g angiin hicheeliin sudalgaa
. zawi
. nature7
. nature6
. nature5
. nature4
. buga
. natur2
. nature1
. nature
. nom unshih
. zunii daalgawar
. uuriiguu hugjuultsgeei
. ertnii hun
. hunii uusel hugjil
. huurai gazriin hudulguun
. tiw
. world
. too
. hicheel
. b uhaan tursh
. turshilt
. dasgal hiitsgeei
. Irgenii hamgaalalt
. Үгийн бүтэц
. uuriiguu undruur uneleh
. huwi hun baih urlag
. PC togloom
. bie daaj hiigeerei
. uurtuu itgeltei bologoh 12 arga
. huuhdiig yaj uurtuu itgeltei bolgoh we
. huuhdiig humuujuuleh ni
. huuhdiig huurch bolohgui
. etseg ehchuuded
. yaduu tariachin
. mazaahai
. eejee ene minii hair
. nogoon gerel
. onigoo
. huuheldei
. huuheldei
. hicheeliin sedeljuiulelt
. PC togloomiin tuhai
. baga nasnii huuhdiin nasnii ontslog
. Awiyas gej yu we
. eejuuded zoriulaw

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Бяцхан толь бичиг

Бяцхан толь бичиг



Link Results?

Найзууд

Тоолуур

Миний блогийн 103500 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 50 » Нийт: 93
Өмнөх | Дараагийн