5-г анги

2012-05-09

uuriiguu undruur uneleh

Ангилал: suragchdad uguh zuwluguu

Өөрийгөө өндрөөр үнэлж сурах “дасгал” Ажил & Мөнгө | 2012 / 04 / 03 Бүсгүйчүүдийг амьдралаас хүссэн бүхнээ олж авахад хамгийн их “шавар хаадаг” зүйл бол өөртөө итгэлгүй байдал. Наад зах нь төгс ханхүүтэйгээ учирлаа гэхэд түүнийг өөртөө гоёдоно гэж эндүүрээд явуулчихна. Эсвэл хурал дээр хэлтсээ төлөөлж үг хэлэх боломж олдоход шившиг болохвий гэж айгаад өөр хэн нэгнийг түлхэж гаргаад “кок” алдчихна. Өөртөө итгэх итгэлийн чинь түвшин чамайг хэн гэдгийг тодорхойлдог учраас дараах дасгалуудыг дадал болго. Өөрийгөө өндрөөр үнэлж сурах “дасгал” 1. “Би хамгийн хөөрхөн, сэтгэл булаам бүсгүй” Энэ киног санаж байна уу? Өөртөө итгэлтэй болохын тулд бүсгүй хүн яг энэ киноны гол дүрийн хэрэглэдэг аргыг турших хэрэгтэй. Ингэх нь нэг талаар өөрийгөө хуурч байгаа мэт санагдавч, гаднаасаа ч болтугай өөртөө итгэлтэй мэт аашлах нь яваа яваандаа жинхэнээсээ харц дээгүүр болоход тусалдаг. Өөртөө нэг их таалагдахааргүй царайтай явж байхдаа ч, үснийхээ сэвийг огт тоолгүйгээр албаар эрүүгээ өргөн, инээмсэглэж явбал дуртай даашинзаа өмсөөд явж байгаагаас нэг их ялгагдахааргүй мэдрэмжийг авна. Чиний гаргаж байгаа үйлдлийг бодол санаа чинь дагах болно. 2. Өөрийнхөө тухай сайхнаар ярь Хэрэв чи өөртөө итгэлтэй болмоор байвал өөрийнхөө тухай сөрөгөөр ярихаа зогсоох хэрэгтэй. Эмэгтэй л хүн юм болохоороо бид өөрсдийнхөө бие галбир, өнгө үзэмжинд тун шүүмжлэлтэй ханддаг. Энэ нь өөрсдийгөө зөвхөн гаднах байдлынх нь дагуу үнэлж, бусад хүмүүсийг олж анзаарахаас нь өмнө тэр дутагдлаа өөрөө батлаад хэлчихдэг. Иймэрхүү төрлийн яриа нь ямар ч үр ашиггүйгээс гадна, бидний бардам занг үгүй хийж орхидог муу зуршил юм. Чиний зорилго бол дутагдлаа биш давуу талаа чин сэтгэлээсээ мэдрэх юм. Хэрвээ өөрийнхөө сул талыг хүлээн зөвшөөрч байгаагаа харуулахыг хүсч байвал, түүнийгээ хэрхэн засч байгаагаа өгүүл. Эсвэл сул талууд чинь зарим талд хэрхэн хэрэг болдгийг ярь. Эхний алхам нь юу гээч? Өөрийнхөө критикийг ажлаас нь хал. 3. Шүтэн бишрэгчид дээрээ анхаарлаа төвлөрүүл Өөрийгөө эерэг энергээр хүрээлүүлэхийн ашиг тус ямар их билээ дээ. Гэр бүлийн гишүүд, найзууд, романтик хамтрагч нар чинь чиний шүтэн бишрэгчид л гэсэн үг. Тэд чиний онцгой шинж чанаруудыг хүлээн зөвшөөрч хайрлаж, нандигнадаг. Тэдний хандлагаар, харилцаагаар эргэн тойрноо дүүргэх нь чамайг хичнээн чухал хүн болохыг ойлгуулж, өөрийнхөө талаар эерэг төсөөлөлтэй болоход тусална. Чи хэдий чинээ өөртөө итгэлтэй болно, төдий чинээ тэдэнтэй адилхан шүтэн бишрэгчдийнхээ тоог нэмэгдүүлнэ. 4. Хийж чадсан зүйлсээ жагсаа Ямар нэгэн гавъяа байгуулах тоолондоо түүнийгээ тэмдэглэлийн дэвтэр дээрээ бахархалтай нь аргагүй бичиж бай. Тэр өдөр даргадаа хэрхэн магтуулснаа, нэг хүнд яаж тус хүргэснээ нэгд нэггүй дэлгэрэнгүй бич. Чиний ямар зан чанар, тэр сайхан үйл явдал болоход нөлөөлсөн гэдгийг заавал цохон тэмдэглээрэй. Жишээ нь, “Би 3 сарын турш тууштай хөдөлмөрлөснийхөө хүчинд, хэний ч туслалцаагүйгээр гадаадад магистраа хамгаалахаар боллоо” гэж болно. Фитнессээ таслаагүйнхээ ачаар хэдэн кг хассанаа, энэ сард ямар ямар шинэ хоол хийж сурснаа ч бичиж болно. Хичнээн мундаг бүсгүй болохоо олж мэдээд гайхах вий. 5. Хүч чадлаа мэдэр Чамд энэ хорвоогийн бүх сайн сайхан чанар төвлөрсөн байх албагүй. Чи бүхнийг чаддаг байх албагүй. Чи ажлынхаа хажуугийн ширээний бүсгүй шиг 3 хэлээр ус цас шиг ярьдаггүй ч гэлээ чи төсөл боловсруулахдаа хэнээс ч илүү шүү дээ. Өөрийнхөө хувийн мөн чанар, зан араншингуудын талаар таньж мэдсэнээр хүчтэй талуудаа илүүтэй ашиглаж, сул талдаа зохицож чадна.
. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 235 удаа

Сэтгэгдлүүд




:-)
 

Миний тухай

1-5 р ангийн сурагчдад зайн сургалт явуулах

Сүүлийн бичлэгүүд

. hi
. hicheel
. durtai duuchin
. manai angiinhan
. 5-g angiin hicheeliin sudalgaa
. zawi
. nature7
. nature6
. nature5
. nature4
. buga
. natur2
. nature1
. nature
. nom unshih
. zunii daalgawar
. uuriiguu hugjuultsgeei
. ertnii hun
. hunii uusel hugjil
. huurai gazriin hudulguun
. tiw
. world
. too
. hicheel
. b uhaan tursh
. turshilt
. dasgal hiitsgeei
. Irgenii hamgaalalt
. Үгийн бүтэц
. uuriiguu undruur uneleh
. huwi hun baih urlag
. PC togloom
. bie daaj hiigeerei
. uurtuu itgeltei bologoh 12 arga
. huuhdiig yaj uurtuu itgeltei bolgoh we
. huuhdiig humuujuuleh ni
. huuhdiig huurch bolohgui
. etseg ehchuuded
. yaduu tariachin
. mazaahai
. eejee ene minii hair
. nogoon gerel
. onigoo
. huuheldei
. huuheldei
. hicheeliin sedeljuiulelt
. PC togloomiin tuhai
. baga nasnii huuhdiin nasnii ontslog
. Awiyas gej yu we
. eejuuded zoriulaw

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Бяцхан толь бичиг

Бяцхан толь бичиг



Link Results?

Найзууд

Тоолуур

Миний блогийн 103517 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 30 » Нийт: 93
Өмнөх | Дараагийн