Хувь хүн байх урлаг
Ажил & Мөнгө | 2007 / 08 / 28
Харин үнэхээр хувь хүн мөн эсэхийг нь тодорхойлдог хэдэн шинжүүд бий. Танд эдгээр шинжүүд бий юу?
Би өөрийн гэсэн үзэл бодол, үнэлэмжтэй бөгөөд өөрөө өөрийнхөө өмнө хариуцлага хүлээж чадна.
Би буруу зүйлийнхээ төлөө бусдаас уучлал гуйж, бусдын өмнө хариуцлага хүлээж чадна.
Би бие даан сэтгэн бодож, бие даан шийдвэр гаргаж чадна.
Би буруу бодож, санаж байсан бол өөртөө болон бусдын өмнө буулт хийж бодол, санаагаа өөрчилж чадна.
Би алдаа гаргаж болох боловч гаргасан алдааныхаа төлөө хариуцлага хүлээж чадна.
Би үнэхээр мэдэхгүй зүйл дээрээ “мэдэхгүй” гэж хариулж чадна. Энэ нь “мэддэг” гэж худлаа хэлээд алдаа гаргахаас хавьгүй дээр.
Би бусдаас хараат бус байж, өөрийнхөө итгэл үнэмшилд хөтлөгдөж чадна.
Би логикт баригдалгүйгээр, эрс шийдэмгий алхам хийж чадна.
Би бусдад “Би чамайг ойлгохгүй байна” гэж хэлж чадна. Энэ нь илүү сайн ойлголцоход хамгийн хэрэгтэй.
|